МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ТАНАА
Гүрэн монголынхоо их өв соёлыг
Эрин үедээ Дэлхийд таниулсан
Эзэн Богд Чингис хааныхаа
Эш хөргийг хүндэтгэн зарлигдсан
Их хайрхан Бурхан халдундаа
Хамаг монголын шүтээн Хар сүлдээ залж
Мөнх тэнгэрийн хүчин дор Их хаадын сургаалыг дээдлэн
Дэлхийн монголчуудын бахархал болгож чадсан
Замбуу тивийг соён гэгээрүүлсэн
Залуу цоглог хийморьлог
Монгол суу ухаант
Монгол улсын ерөнхийлэгч У.Хүрэлсүх таньдаа баярлалаа
Их монгол улс минь өнөд мөнх мандан бадраг.
Хурай Хурай Хурай
Сүсэгтэн олон бөө удган шавь болон
ураг төрөл ахан дүүс, сэтгэлээсээ дэмжсэн та нартаа туйлын их баярлалаа. Гал морин жилдээ та бүгдийн ажил үйлс мөнх тэнгэрийн хүчин дор сэтгэлчлэн бүтэх болтугай.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, монголын үндэсний чөлөөт зохиолчдын шагналт, яруу найрагч, төрийн зайран Д.Бямбадорж

English
Français
Deutsch
Italian