
Аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс сар шинийн баярын өмнө “Урланд ирсэн намар-3“ үзэсгэлэнг Замын-Үүд сумын Соёлын төвд дэлгэжээ.
Тус үзэсгэлэнг Замын-Үүд сумын шинэ Соёлын төвийн нээлтэд зориулан танин мэдэхүйн ач холбогдол бүхий ховор чихмэл амьтдын болон яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан бүтээлээр дэглэжээ. Гэрэл зурагчид яруу найрагчдын шүлгэнд зориулж говийн байгалийн сайхан, хүн зоны амьдралыг харуулсан хөрөг зураг, мөн хийсвэр сэтгэлгээний төрлөөр бүтээл туурвисан бол яруу найрагчид мөн л гэрэлд зурагчдын бүтээлд зориулан шүлэг урласан байна.
Харин говийн аргаль, янгир, үнэг, мануул, махчин шувуу зэрэг зэрлэг амьтдын чихмэлийг дэлгэсэн нь говь нутгийг танин мэдэх, хүүхэд багачуудын мэдлэгийг тэлэх ач холбогдолтой болжээ.
Ташрамд, аймгийн Музей сургалт, судалгааны төв нь соёлын өвийг хамгаалах, нүүдэлч малчдын дундаас гарсан уламжлал, зан заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор хүүхэд багачууд, иргэдэд зориулсан олон талын боловсролын хөтөлбөрүүд хийгээд нутгийн уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэнг дэлгэж хэвшжээ.










Эх сурвалж:МОНЦАМЭ
English
Français
Deutsch
Italian