d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Улсын заан М.Лхагвагэрэл Сар шинийн барилдаанд Завханаас түрүүлсэн анхны бөх боллоо

     

    Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу хүчит 256 бөхийн барилдаан  Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.

    Энэхүү барилдааныг Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төр, засгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, урлаг, спортын алдартнууд, болон  Монгол Улсад суугаа АНУ, ИБУИНХУ, ХБНГУ, Япон, Итали, Энэтхэг, БНСУ, Лаос, Франц, Турк, Казахстан, Канад, Польш, Куба, Чехийн Элчин сайдууд болон  Олон улсын байгууллага, төлөөлөгчийн газрын дарга удирдлагууд хүрэлцэн ирж үзэж, ардын урлагийн тоглолтыг сонирхов.

    Гал морин жилийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн Сар шинийн барилдаанд үзүүрлэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулж түрүү бөхөөр тодров. Түүнчлэн сар шинийн барилдааныг 1963 онд анх зохион байгуулж эхэлснээс хойш 63 жилийн түүхэнд Завхан аймгаас анх удаа түрүү бөх тодорсон нь улсын заан М.Лхагвагэрэл юм. Тэгвэл улсын аварга О.Хангай гурван жил дараалан түрүү булаалдсан бөгөөд сүүлийн гурван жилийн барилдааны хоёрт нь түрүүлж, энэ онд үзүүрлэв. Ингэснээр сар шинийн барилдаанд хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн амжилттай боллоо.

    Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай шалгарлаа. Тэгвэл дунд шөвөгт улсын арслан Э.Оюунболд, заан Д.Хүдэрбулга, С.Сүхбат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлджээ.

    Сар шинийн барилдааны үеэр “Улаанбаатар хивс” хувьцаат компаниас “Цахиур хагалах бөх”-ийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт олгохоор болсон байна. Харин дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга бөх”-ийн шагналыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулгад өгөхөөр шийдвэрлэжээ. Түүнчлэн “Жудагтай бөх”-ийн шагналыг дархан аварга А.Сүхбатад гардуулах юм байна.

    Эх сурвалж:Монцамэ

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian