d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Өндөр Гэгээний 390 жилийн ойн наадам өргөн дэлгэр боллоо

    Өвөрхангай аймгийн Арвайхээр болон Өндөр Гэгээний мэндэлсэн Есөнзүйл суманд Анхдугаар Богд Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан Даншиг наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Наадам  энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба шашин, түүх, соёлыг хослуулсан чухал арга хэмжээ болсон юм. Наадмын хүрээнд:
    1. Бурхан шашны ном хурах ёслол
    2. Цамын бүжиг
    3. “Гэгээрэл ганданд очихуй” нэртэй соёлын парад;
    4. Монгол бичиг, уран зураг, барималын үзэсгэлэн;
    5. Үндэсний бөх, сур, шагайн харваа;
    6. Ардын урлаг, язгуур соёлын тоглолтууд зэрэг олон арга хэмжээ зохиогдлоо.

    Арвайхээрийн төв талбайд мянга мянган иргэд цугларч, маани мэгзэм уншиж, лам нар ном хурах зэрэг шашны зан үйлийг үйлдсэн юм. Түүнчлэн Есөнзүйл суманд Занабазарын хөшөө, төрсөн бууринд мөргөл, номын айлдваруудыг айлдлаа.

    Энэхүү наадамд Энэтхэг, Түвд, ОХУ, БНСУ зэрэг орны шашны болон соёлын төлөөлөгчид оролцсон ба ЮНЕСКО-гийн төлөөлөгч нар ч хүрэлцэн иржээ. Учир нь Занабазарын зарим бүтээлийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх саналыг Монгол Улс дэвшүүлээд байгаа юм.

    Өндөр Гэгээн Занабазар нь XVII зууны Монголын шашин, соёл, урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан нэрт гэгээнтэн бөгөөд Монголын анхны мэргэжлийн зураач, барималч, “Соёмбо” үсгийг зохиосон нэгэн гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн байдаг.

    Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд нэг аварга,  зургаан арслан, 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноор магнайлуулсан 512 бөх үнэн хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдав.

    Барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, шинэ залуу улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.

    Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарав. Наймдугаарт улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл, улсын шинэ харцага О.Наранбаатар нар үлдлээ.

    Наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Ланд круйзер 300 автомашин, үзүүр бөх 70 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 35 сая төгрөг гардаж, шөвгийн дөрвөн бөхийн бай шагналыг Монгол Улсын аварга Д.Сумъяабазар дааж байлсан юм.

    Өсвөрийн 64 бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Алдар спорт хороо, Чойрын богд дэвжээний бөх, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Авзагын хүчтэн” дэвжээний бөх н.Даваабаатар үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, “Хангайн хүчтэн” дэвжээний бөх Б.Балжинням, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Э.Нарантулга нар их шөвөгт шалгарлаа.

     

    Зургийг: Өвөрхангай аймгийн ИТХ

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian