Өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөр шог хошин шүлэг найраглал, нөхөрсөг шог, найзархаг яриа, элэгсэг элэглэл, ёсорхог ёжлолоороо олон зохиолчид дундаас онцгойрдог шог зохиолч Заяатын Ядмаагийн хийсэн бүтээсэн хөдөлмөрийг төр үнэлж Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолоор энгэрийг нь мялаалаа. 
Тэрээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Хул хайрханы энгэр Баруун долоон гэдэг газар 1944 онд төрсөн. Эрхэм хүндтэй зохиолчийг “Манай говиор зочлон очоорой” бүтээлээр нь түмэн олон андахгүй. Тэрээр “Баруун тархины хоржоонтой хошигнол” зэрэг олон арвин бүтээлээ өнөөг хүртэл туурвисаар байгаа билээ.
English
Français
Deutsch
Italian