d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Өвөр Монголын зохиолч Лигдэнгийн зохиол бүтээлийн хурал, Орон нутгийн соёлын хөгжлийн тухай уулзалт

    Зохиолч Лигдэнгийн уран бүтээлийн тухай судлан ярилцах хурал, мөн Орон нутгийн соёлын хөгжлийн тухай цуглаан уулзалт” зохиолчийн төрсөн нутаг, Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Хурлыг Өвөр Монголын Цахар соёлын судалгааны нийгэмлэг, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургууль, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Утга зохиол судлах газраас голлон зохион байгуулж, Хөвөөт шар хошууны Намын хорооны ухуулах хэлтэс, Хөвөөт шар хошууны Утга урлагийнхны холбооноос эрхэлж, Өвөр Монголын Уран зохиол сэтгүүлийн хорооны “Өнөр цэцэг” найруулах хэлтэс, Цахар баруун гарын хойд хошууны Цахар соёлын музейгээс хамтран зохион байгууллаа. Өвөр Монголын их, дээд сургуулиуд, Эрдэм шинжилгээний байгууллагууд болон аймаг, хотуудаас хүрэлцэн ирсэн жараад эрдэмтэн судлаачид хуралд оролцов.

    НЭГ. Лигдэнгийн зохиол бүтээлийн судлан ярилцах хурал

    Хурал дээр зохиолч Лигдэнгийн уран зохиолын үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл, үндэстний уран зохиолын хөгжилд оруулсан өвөрмөц хувь нэмрийг нь үнэлж, түүний зохиол бүтээлийг бүх талаар чөлөөтэй шүүмжлэн ярилцлаа.

    Үүнд Өвөр Монголын их сургуулийн профессор Ц.Жаргал “Алдарт зохиолч Лигдэн хийгээд түүний зохиол бүтээлийн судалгаа”, Өвөр Монголын их сургуулийн профессор Сүеэ “Лигдэнгийн туужсын үндсэн онцлогийг өгүүлэх нь” тэргүүтэй олон нэр хүндтэй эрдэмтэд, судлаачид сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавьж, зохиолч Лигдэнгийн амжилтуудыг тал талаас нь өндрөөр үнэллээ.

    ХОЁР. Орон нутгийн соёлын хөгжлийн тухай уулзалт

    Уулзалтад Цахар Шилийн гол нутгийн уламжлалт онцлог соёлын эрхэм үнэт шинж чанар, өвлөгдөж байгаа байдал, хамгаалж хөгжүүлэх тухай чөлөөтэй ярилцаж, санал зөвлөлгөөгөө солилцлоо.

    Үүнд Өвөр Монголын Урлагийн их сургуулийн Үндэстний урлагийн судалгааны газрын дарга, доктор, профессор Ш.Өлзийбаяр “Цахарын хил хуур, Цахар хөгийн бойлго дарлага хийгээд түүнийг хамгаалж өвлөх тухай”, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн доктор, профессор Сэцэнбаатар “Ховис хийгээд Го.Цэнгэлт”, Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Сурган хүмүүжүүлэх товчооны дарга Го.Буянтогтох “Хөвөөт шар хошууны адуун соёлын оршлын тухай таталган” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавилаа.

    ГУРАВ. Зохиолч Лигдэн

    Лигдэн 1943 онд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошуунд мэндэлжээ. Гарамгай соёлын зүтгэлтэн, Өвөр Монголын шинэ эриний уран зохиолын хошуучлагч. Түүний зохиол бүтээл нь тал нутгийн шимт хөрсөнд соёолон бойжиж, ард олны оюун ухааны шилдэг уламжлалыг орчин үеийн уран зохиолын хүүрнэлтэй органикаар уялдуулснаараа онцлогддог. Түүний уран бүтээл дийлэнх нь эх хэлээрээ туурвигдсан, олон зохиол бүтээл нь улсын нийтээр хэрэглэх хэл бичгээс гадна, япон, орос, англи, кирилл зэрэг хэл бичигт орчуулагдан олон нийтэд хүрсэн байна.

    Лигдэн зохион бүтээл нь өгүүллэг, тууж, романаас гадна, басхүү шүлэг, хүүхдийн үлгэр, оньсого, найруулал, уран зохиолын шүүмжийн өргөн цар хүрээг хамардаг. Бүтээл туурвилын үсгийн тоо 5500.000-д хүрч, 30 гаруй ном бичиг хэвлүүлжээ. Шүлгийн түүвэр “Тулган гал”, өгүүллэгийн түүвэр “Лигдэн өгүүллэгийн шилмэл”, хүүхдийн “Гайхамшигт гурван тулам”, роман “Гуравдугаар гарагийн тунхаг – Их эрэл” зэрэг нь уншигчдын халуун таашаалд хүрч, Монгол үндэстний орчин үеийн уран зохиолын түүхэнд тэмдэглэгдсэн байна. 20 гаруй зохиол нь дунд, бага сургуулийн сурах бичиг ба их, дээд сургуулийн заах материалд сонгогдон орж, хүүхэд, залуучуудын монгол соёл хийгээд уран зохиолтой танилцах суралцах цонх болжээ.

    Лигдэн 1978 онд “Өнөр цэцэг” сэтгүүлд ажиллаж эхлээд, 1984 оноос “Өнөр цэцэг” сэтгүүлийн ерөнхий найруулагчаар шаргуу ажиллаж, 222 хугацааны сэтгүүлийг хянан шүүж, 28 бодь уран зохиолын түүвэр найруулан хэвлүүлжээ. Энэ хугацаанд 15 удаагийн зохиол бүтээлийн судлан суралцах анги эрхлэн, 1000 гаруй зохиолчдыг бэлтгэж, монгол уран зохиолын эгнээний хөгжилд асар үнэтэй гавьяа байгуулсан байна. Үүний зэрэгцээ Хятад улсын монгол хэлний сэтгүүлийн хурлыг санаачлан, уран зохиолын солилцоо ба хөгжлийг сайжруулахад хувь нэмрээ оруулжээ. Олон төрөл жанарыг хамарсан “Хорьдугаар зууны монгол уран зохиолын сэтгүүлийн дээж бичиг” 45 ботийг эрхлэн найруулж, монгол уран зохиолын түүх бичлэгт чухал эх хэрэглэгдэхүүнээр хангасан байна.

    Лигдэн зохиолч Өвөр Монголын уран зохиолын ”Солонго” шагналыг 4 удаа, бүх улсын Цөөн тоот үндэстний уран зохиолын “Ажнай” шагналыг 3 удаа , бүх улсын Хүүхдийн шилдэг унших номын шагнал хүртэж, 2009 онд “Өвөр Монголын өөртөө засах орны утга урлагийн гарамгай зүтгэлтэн” -ээр энгэрээ мялаалгажээ.

    2010 онд олон Улсын хүүхэд, багачуудын унших номын холбооноос олгосон “Андерсен” олон улсын хүүхдийн шилдэг унших номын яруу алдрын үнэмлэх гардаж, 2025 онд “Ишцэрэн минь” нэртэй тууж нь хоёр дахь удаагийн Токиогийн олон улсын хүүхдийн шилдэг унших номын шалгаруулалтад нэр нь шалгарав. Өдгөө наян насны босго давсан зохиолч Лигдэн нутаг орон ба нийгмийн хөгжилд хэзээд сэтгэлийн аргамжаатай байж, номын сангуудад нийт хорин мянга гаруй ном дэвтэр хандивлаж, хүмүүсийн хүндэтгэл бишрэлийг хүлээж, нэгэн жарны турших эрлийн их аянаа цуцалтгүй үргэлжлүүлсээр байна.

     

     

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian