МЗЭ-ий XIX их чуулган 2026 оны нэгдүгээр сарын 16-нд “Чингис хаан” зочид буудлын “Хаан” танхимд боллоо. Их чуулганд оролцохоор МЗЭ-ийн 450 гишүүн мандат бичүүлснээс 360 нь хүрэлцэн ирэв. Чингис хааны одонт- 1, Хөдөлмөрийн баатар- 2, Ардын уран зохиолч, Ардын багш- 3, Төрийн шагналт 3 зохиолч магнайлан оролцсон Их чуулганы хуралдааныг МЗЭ-ийн хамгийн ахмад гишүүн, өдгөө 100 насыг зооглож буй МЗЭ-ийн шагналт зохиолч, ахмад чекист Дамбын Цогт-Очир нээв. Их чуулгандаа амжилт хүсэж, МЗЭ-ийн гишүүн Д.Ганболд Унгар улсаас, Б.Энхтуяа, Б.Болормаа нар Швед улсаас, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт “Тулга” клубынхан АНУ-ын Денвер хотоос тус тус мэндчилгээ дэвшүүлжээ. Дараа нь чуулганд оролцогчид жамын томилолтоор тэнгэрт одсон номын садан нөхдөдөө хүндэтгэл илэрхийллээ. МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо “4х4” мөрийн хөтөлбөрийнхөө тайланг тавилаа. Б.Ичинхорлоо дарга мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зүйл, заалт бүрээр хэрэгжилтийг нь тайлагнасан товхимол хэвлүүлж чуулганд оролцогчдод тараасан ба МЗЭ-д 2022- 2025 онд явуулсан бодлого, баримталсан зарчим, олсон амжилт, цаашид анхаарах асуудлыг теле нэвтрүүлэг хэлбэрээр тайлагнасан.МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн тайланд байгууллагын хөрөнгө, санхүүгийн байдал, гишүүдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хийсэн шалгалтуудын дүнг багтаасан байлаа. Тайлангуудтай холбогдуулан гишүүд санал, шүүмжлэлээ хэлсэн. Их чуулганаас МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, редакцын засвар хийн батлахаар шийдвэрлэлээ. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд 1. Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор П.Нямлхагва 2. МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Эрдэв 3. Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд 4. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир 5. Ардын уран зохиолч, хэлбичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар 6. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Д.Нямдорж нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдлөө. Санал хураалтын дүн гарахад: П.Нямлхагва- 57 /20.3%/ Х.Эрдэв- 5 /1,7%/ Ай.Төмөр-Очир- 6 /2.1%/ Ү.Хүрэлбаатар- 22 /7.8%/ Д.Ганболд- 56 /20%/ Д.Нямдорж -130 /46.4%/ санал авч, хүчингүй саналын хуудас 4 гарав. МЗЭ-ийн дүрэмд зааснаар Их чуулганы хуралдаанд оролцогчдын олонхийн саналыг авч, Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Д.Нямдоржид Монгол Улсын Гавьяат багш, утга зохиол судлаач Ч.Жачин МЗЭ-ийн тамгыг гардуулж, баяр хүргэлээ. УЗ-ийн дарга Д.Нямдорж нэр дэвшин өрсөлдсөн нөхөд, чуулганы хуралдаанд оролцсон бүх хүнд талархлаа дэвшүүлээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, МЗЭ-г цаг үетэйгээ нийцсэн байгууллага болгож шинэчлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлснээр МЗЭ-ийн XIX их чуулган өндөрлөв.МЗЭ-ийн XIX чуулганаас сонгогдсон МЗЭ-ийн шинэ удирдлага: МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга: Дагийраазайн Нямдорж
Удирдах зөвлөлийн гишүүд: Ш.Лхамноржмаа /ЯНҮТ-ийн тэргүүн/, С.Начин, Н.Гантулга Б.Сарантуяа /ХЗҮТ-ийн тэргүүн/, С.Пүрэвсүрэн Х.Чойдогжамц /ЖКҮТ-ийн тэргүүн/, О.Элбэгтөгс Ш.Сүхбаатар /БШХЗҮТ-ийн тэргүүн/, Ж.Сарантуяа Гомбын Ганболд /Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн/, Ч.Наранцэцэг Г.Батсуурь /СШҮТ-ийн тэргүүн/, Г.Галбаяр Ж.Нэргүй /ОҮТ-ийн тэргүүн/, Э.Батжавхлан.
Хяналтын зөвлөл: Дарга: Э.Ганболд Гишүүд: Д.Цэрэннадмид, Г.Лхагвадорж, А.Түмэнбаяр, П.Намуун, Д.Батбаатар, Б.Урангоо. МЗЭ-ИЙН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД:
Яруу найраг: М.Наранболд, Н.Батжаргал, Б.Жамбалдорж, Ц.Эрдэнэбаатар, Д.Одгэрэл, Б.Лхагвадорж, А.Сүглэгмаа, Г.Ишхүү, Б.Батхүү, Я.Отгонбаяр, М.Отгонбаяр, Ч.Эрдэнэбаатар, Хүүрнэл зохиол: С.Баттулга, Б.Догмид, С.Оюун, Х.Дуламсүрэн, Г.Болормаа, Ш.Солонго, Б.Золбаяр, Ч.Баатар, Г.Батжавхлан, Т.Баянсан, С.Батжаргал, Н.Баасанжав
Жүжиг кино: Д.Төрбат, Б.Цогнэмэх, Ц.Хулан, Ж.Ууганбаатар, С.Баатарцогт, Э.Дашзэвэг Баримтат, шог хошин зохиол: Ч.Туул, Ц.Галбадрах, Д.Цээсэд, Ж.Батсайхан, Г.Баатарнум, З.Ядмаа
Хүүхдийн зохиол: О.Сундуй, Д.Батжаргал, Э.Амарзаяа, Н.Мандал Судлал, шинжлэл: Х.Сүглэгмаа, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Д.Цэвээндорж, Ц.Энхбат, Ү.Хүрэлбаатар Орчуулга: О.Чинбаяр, Г.Билгүүдэй, Б.Монголхүү, Б.Хишиг-Ундрал, Э.Ганболд, Б.Дорж.
English
Français
Deutsch
Italian


