Олон улсын сэтгүүлч-Орчуулгын төгөл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Шадивлан зуслан, Шаргаморьт, Санзай чиглэлийн хамгийн сайн автозамын дагуу хотын төвөөс 9 километр зайд Олон улсын сэтгүүлч-Орчуулагчдын төгөл хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн нэгэн сайхан төгөл нүд хужирлаж, сэтгэл баясгана. Одоогоос арван жилийн өмнө Олон улсын сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат, зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор, гадаад хэлний мэргэжлийн багш-орчуулагч, яруу найрагч, DZMAN Бизьяагийн Дашзэвэг санаачлан энэ сайхан замын шинэчлэл өөрчлөлтийн мялаалга болгож гардан байгуулсан түүхтэй.


Энэхүү автозамыг нээх өдөр мөн тус төгөлийн нээлтийг хийсэн байдаг. Одоо нэгэнт автозам дагуух хамгийн үзэсгэлэнтэй газар болсон байна. Энд автобусны зогсоолын ойр хавийг СЭТГҮҮЛЧДИЙН ТӨГӨЛ гэдгээр нь нийтээрээ хүн бүр мэддэг болжээ. Өдгөө тус төгөл зүгээр нэг ой бус, олон төрлийн мод, цэцэг тарьсан бүхэл бүтэн цогц болсон байна. Анхны тарьсан шинэс, монос, гацуур, шар хуайс, улиас зэрэг хорь орчим төрлийн мод одоо ийнхүү үзэсгэлэнт сайхнаар ургажээ.

Төгөлийн санаачлагч, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг:
– Цэцэгс харин энэ жил оройтож дэлгэрч байна. Тэнд хүмүүс амарч тухлах суудал, Хээрийн душ бүгд бий. Энд мөн жижиг байшин Олон улсын сэтгүүлч-орчуулагчдын байнгын үзэсгэлэнг тохижуулж байна. Оросын Холбооны Улсын Сибирээс дурсгал болгон ирүүлсэн шинэ модод 300 жилдээ өвгөн мод болдог. Энэ төгөл бол алсын их ирээдүйтэй том ажил гэж сонирхууллаа.

English
Français
Deutsch
Italian

