d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Нароба институт тав дахь удаагийн төгсөлтийн баяраа хийлээ

    Наро Банчэн Гэгээнтний үүсгэн байгуулсан Нароба Институтын Буддын гүн ухаан, Буддын сэтгэл судлал, бясалгалын хөтөлбөртэй хоёр жилийн сургалтын үндсэн ангийн тав дахь удаагийн төгсөлт өнөөдөр буюу 06-р сарын 22-ны билэгт сайн өдөр Амарлихуй хийдэд Төгсөлтийн баяраа хийлээ. Анх 2018 онд Нароба институт байгуулагдсанаас хойш “Анхны алхам”, “Сэтгэлээ амирлуулахуй”, “Бодь сэтгэл”, “Нигүүлсэхүй” зэрэг дөрвөн анги төгсгөсөн бөгөөд энэ удаад тав дахь удаагийн “Гэтлэхүй” нэртэй ангийн наяад суралцагч төгсөж байгаа юм байна. Наробанчен Гэгээнтэн өөрийн биеэр төгсөгчиддөө дипломыг гардуулсан бөгөөд онц сурсан таван төгсөгчиддөө бурхны танка тусгайлан бэлэглэлээ. Мөн төгсөх ангийнхандаа “Нигүүлсэхүй” анги болон энэ жилийн элсэлт болох “Гэгээн гэрэл” ангийн хамт олноос баяр хүргэж, сэтгэлийн бэлэг гардуулав. Буддын гүн ухааныг шинжлэх ухаантай харьцуулсан байдлаар сургалт явуулдаг энэхүү институтэд үндсэн хоёр жилийн сургалтаас гадна, Mindfulness 21 хоногийн богино хугацааны бясалгал хөтөлбөр, оюутан сурагчид, өсвөр насныханд зориулсан Critical thinking сургалт зэрэг олон хөтөлбөрүүд явагддаг. Энэ оноос эхлэн Тэжээхүй ухаан ТТБ-тай хамтран уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургалт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

     

     

     

     

     

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian