Хором холдоход л санаж эхэлдэг
Хонгорхон үр минь чамдаа л яарна
Хол ойроос тэмүүлсээр ирэхэд
Хайраар тэвэрдэг дулаахан жаргал
Хөөрхөн хүүдээ очоорой
Харуулдан хүлээж л суугаа даа
Төрсөн үрдээ очоорой
Тормойтол хүлээж л суугаа даа
Алхам алслахад л үгүйлж эхэлдэг
Алдрайхан үр минь чамдаа л тэмүүлнэ
Амьдралын адармааг туулсаар ирэхэд
Аргадсаар тосдог энхрийхэн зүрх
Хөөрхөн охиндоо очоорой
Харуулдан хүлээж л суугаадаа
Төрсөн үрдээ очоорой
Тормойтол хүлээж л суугаа даа
Орхиод гармагц л бодогдож эхэлдэг
Ангирхан үр минь чамдаа л гэсээр
Өглөөнөөс орой өртөөлсөөр ирэхэд
Өмөлзөөд угтдаг нандинхан гэрлүүд
Хөөрхөн үрдээ очоорой
Харуулдан хүлээж л суугаа даа
Төрсөн үрдээ очоорой
Тормойтол хүлээж л суугаа даа
Э.ҮРЖИНХАНД 2025.06.06

English
Français
Deutsch
Italian