
Зэврүүн өдөр, зэвүүн царай
Зугтмаар уйтгар, зөрүүд зан
Шөнийн зүүдэнд тарчлаан
Шүлэг нойронд шорвогтоно
Ид шидийн илбэ биш ээ
Энэ дотоодын л тусгал юм
Цэцэгт тал, одот тэнгэр
Цэлмэг өдрийн баясгалан
Шөнийн зүүдэнд диваажин
Шүлэг нойронд амтагдана
Ид шидийн илбэ биш ээ
Энэ дотоодын л тусгал юм
Э.ҮРЖИНХАНД
2025.05.31
English
Français
Deutsch
Italian