d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    С.БАЯНЖАРГАЛЫН “Дуу хөгжмийн толь” ХЭВЛЭГДЛЭЭ

    \

     

    Дуу хөгжмийн онол түүхийн судалгаа, толь бичиг, сурах бичиг, өв эмхэтгэл, дуурь зэргийг хамарсан тавиад боть номоо туурвин хэвлүүлсэн Өвөр Монголын алдарт хөгжим судлаач, шалгарсан эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн Санжаажавын Баянжаргал гучаад жилийн шаргуу хөдөлмөрийн үр шим болсон нэгэн томоохон бүтээл “Дуу хөгжмийн толь” ном уншигчид та бүхэнтэйгээ азын сайхан ерөөлтэй золгож байна.

    Дэлхий нийтийн болон монгол үндэстний дуу хөгжмийн 3000-аас илүү толгой нэрсийг монгол, хятад, англи хэлээр түүвэрлэсэн энэхүү бүрэн тайлбар толь нь дараах хэдэн онцлогуудаараа анхаарлыг татна.

    1. Бүрэн тайлбар толь. Мэдлэг мэргэжлийг хослуулан, үйлдэл болгож, хэрэгцээт чанарыг хүндэтгэсэн “Дуу хөгжмийн монгол тайлбар толь” гэдгээрээ онцлогтой. Энэ нь тус толь хүн төрөлхтний дуу хөгжмийн нэр томьёны өв соёлыг шинжлэх ухааны өндөр түвшинд анх удаа бүрэн төгөлдөр хураан тайлбарласан ”Монгол толь” болсноор батлагдаж байгаа юм.
    2. Монгол тайлбар толь. Энэхүү толь дуу хөгжмийн нэр томьёог монгол аж байдал, монгол хэл соёл, монгол зан үйлд үндэслэсэн монгол сэтгэхүй, монгол ойлголтоор шинжлэх ухаанч, зөв оновчтой, төгс боловсронгуй, өвөрмөц гоц, монгол өнгө аястай тайлбарласнаараа онцлогдоно. Энэ нь нэр томьёоны илтгэл илэрхийллийг жинхэнэ монголоороо амилуулан баяжуулснаар гэрчлэгдэж байна. Тухайлбал, ялгац, эрэмбэ, зохирол, мөшгөл, цалх, өрөг, харш, ивээл, гүйцэтгэл, зөвшөөрөл, аяз, айзам, тусалт, гишгэц, дэвсгэр, түлхүүр, нугалбар, бүтээвэр, эрдүү гэх зэрэг аль олон нэр томьёо нь тансаг баян монгол хэлний үгсийн сангаас боловсруулан ашигласан шүр сувд аж.
    3. Дэлхийд хандсан толь. Дэлхий нийтээрээ хэрэглэж дассан зээл нэрсүүдийг шинэ дүр төрхтэй монголоор тэмдэглэж тайлбарласан. Тухайлбал, программ, ритм, нот, мажёр, минор, сопрано, алто, оркестра, симпони, пиано, орган, виолин, виолончел, вальс, жаз, рок, поп гэх зэрэг. Энэ нь зохиогчийн тэмдэглэсэнчлэн: “Бусдыг багтааж өөрийгөө баялагжуулах” гэсэн цаг үеийн хөгжлийн хөлтэй хөг нийлүүлсэн шинжлэх ухаанч дүр төрх бүхий оролдлого юм.

    Нийтэд нь ажиглахад 2025 оны 06 дугаар сард анхны хэвээр хэвлэгдсэн эрдэмтэн судлаач С.Баянжаргалын энэхүү бүтээл бол хөгжмийн соёлын түүхэнд бэлгэ тэмдэг болохуйц томоохон бүтээл, жинхэнэ монгол “Дуу хөгжмийн бүрэн тайлбар толь” болж байна.

     

     

     

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian