d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Улс тунхагласны 101 жилийн ойн өдөр тохиож байна

    Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.


    Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм. Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар манай удс нийгэм, эдийн засгийн олон ололтыг бий болгосон төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байхыг хангаж өгсөн юм.

    Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн ч 2012 оноос уг өдрийг “тэмдэглэлт өдөр”-ийн түвшинд өнгөрөөх болсон юм. Энэ нь түүхэн үйл явдлын ач холбогдлыг бууруулж, уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон.

    Иймд УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүнээс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болгон сэргээж хуульчлахаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд, анхны хэлэлцүүлгээр нь батлан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.

    Уг хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг “Улс тунхагласны баяр” хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэдэг болсон юм.

    Эх сурвалж: Монцамэ

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian