“Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 2 сая тонн нүүрс тээвэрлэлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-тай байгуулсан урт хугацааны гэрээгээр “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 2,000,000 тонн нүүрс тээвэрлээд байна. Энэ үзүүлэлт нь “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 4 сарын хугацаанд тээвэрлэсэн ачааны хэмжээгээр түүхэн амжилт болж байна.

English
Français
Deutsch
Italian