d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн нээгдлээ

    Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд наймдугаар сарын 13-ны өдөр “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” дэлгэгдлээ. Хүн төрөлхтөн 40 мянган жилийн туршид хүүхэлдэйгээр “тоглосоор” байгаа аж. Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн урлагийн бүтээл нь хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэгдэн ирснээс өдийг хүртэл ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, түүх соёлын илэрхийлэл болох, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүргүүдийг гүйцэтгэсээр ирсэн байна. “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжиж ирсэн төрөл бүрийн хүүхэлдэйн уран бүтээлүүдийг нэгтгэж буйгаараа онцлогтой юм.

    Уран бүтээлчийн (зохиогчийн), уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой.

    Үзэсгэлэн бүх насны хүмүүст нээлттэй бөгөөд хүүхэлдэйн уран бүтээлээр дамжуулан өөрийн дотоод “би”-рүүгээ өнгийн харж, тайлагдашгүй нууц ертөнцөд морилон саатахыг урьж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд мөн нээлттэй хэлэлцүүлэг, насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан уран бүтээлчдийн мастер класс сургалтууд зохиогдож байна. Үзэсгэлэн энэ өдрөөс эхлээд долоо хоногийн турш буюу 08 дугаар сарын 13-наас 26-ны өдрүүдэд үргэлжлэх ба үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй юм байна.

    Гэрэл зургийг: М.Цэцэгжаргал

     

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian