d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Баянхонгор аймгийн Богд сум түүхт 100 жилийн ойгоороо “Алтан гадас” одон хүртлээ

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан монголчууд долдугаар сарын 10-наас 17-ныг хүртэл найм хоног амарч байна. Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй аймаг, сумд дундаас Баянхонгор аймгийн Богд сумын түүхэн 100 жилийн ой 07 сарын 20, 21, 22-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж байна.  Ойн баярыг тэмдэглэхээр нийт 10 мянга орчим хүн Богд суманд цугларчээ.

    Энэхүү ойгоороо Богд сум Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдсан тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай сонордуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ойн баярын хурал дээр гардуулан өгөв.

    Баянхонгор аймгийн Богд сум түүхт 100 жилийн ойн баяраараа Эрийн гурван наадмаараа наадан, өргөн хэмжээнд тэмдэглэж буй баяр наадмын үйл явцыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр гурван өдрийн турш шууд дамжуулан үзэгч олондоо хүргэж байна.

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian