d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Халуун наранд тавьсан машинд суухад анхаарах зүйлс

    Халуун наранд тавьсны улмаас маш их халсан машинд суухад үед дараах зөвлөмжид анхаарна уу.

    Машины салоны агаарт бензол хуримтлагддаг уу
    Тийм ээ. Ялангуяа, нарны гэрэлд халсан автомашины хувьд салоны хуванцар, винил, будаг, резин эд ангиудаас бензол гэх хорт бодис агаарт ялгардаг. Бензол нь ДЭМБ-аас тодорхойлсон 1-р зэргийн хорт хавдар үүсгэгч бодис юм.

    Тоо баримт:
    • Сүүдэр газар зогсоосон, хаалттай цонхтой машины салоны агаарт 400-800 µg/m³ бензол илэрч байсан.

    • Хэрэв автомашин нарны тусгалд 30 минутаас дээш байвал дотор агаар дахь бензолын агууламж 2000-4000 µg/m³ буюу аюулгүй хэм хэмжээнээс 20–40 дахин ихэсдэг.

    (Аюулгүй хязгаар: OSHA стандартаар 100 µg/m³ хүртэл байх ёстой.)

    Бензол хүний биед яаж нөлөөлдөг вэ

    • Цусны улаан эсийн бүтцэд нөлөөлж, ясны чөмөг сулруулдаг.
    • Бөөр, элэг-т хор учруулдаг.
    • Удаан хугацаанд амьсгалбал цус багадалт, цусны хорт хавдар (лейкеми) үүсэх эрсдэлтэй.

    Тиймээс юу хийх хэрэгтэй вэ

    Машинаа асаахаас өмнө заавал бүх цонхыг онгойлгож, 2–5 минут агаар оруулж, сэлгээрэй.
    → Энэ нь дотор хуримтлагдсан бензолыг гадагшлуулна.

    Агааржуулагчаа (кондишн) асаахаасаа өмнө цонхоо онгойлгох хэрэгтэй. Тийм ч хэцүү үйлдэл биш байгаа биз дээ?
    → Эхний хэдэн минутын хугацаанд кондишны систем дотор бензолын үлдэгдэл эргэлдэж байдаг тул түүнийг гадагшлуулах хэрэгтэй.

    • Нарны туяанд машинаа удаан зогсоохоос зайлсхийгээрэй.
    → Сүүдэртэй газар зогсоох, цонхоо үл ялиг онгорхой байлгах нь салоны дулааныг бууруулж, хорт ууршилтыг багасгана.

      Санамж:
    Машинаа асаагаад цонхоо нээх нь зүгээр нэг агаар сэлгэлт биш — Энэ нь эрүүл мэндээ хамгаалах үйлдэл юм.
    Бид машиндаа тайван суухын өмнө нүдэнд үл үзэгдэх хорыг гадагшлуулж чадна.

    Бензолын хор аажимдаа хуримтлагдаж, биеийг дотроос нь гэмтээдэг. Харин цонхоо нээх бол түүнийг буцаах хамгийн хялбар алхам юм.

    Хорт хавдар хэмээх аймшгаас бага ч гэсэн холдохын тулд энэхүү зөвлөмжийг уншигч танаа хүргэж байна.

                                                                        Эх сурвалж: Moto.mn

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian