
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хүрээнд эхний өдөр буюу өчигдөр хурдан азарга, шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан болж, цам харайх болон сор залах ёслол болсон.

Өнөөдөр буюу 06-р сарын 29-ний өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Э.Түмэн-Одын хонгор халзан даага аман хүзүүнд давхив. Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын Ч.Ганцогтын хонгор хас, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ц.Өнөр-Эрдэнийн хонгор, айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын П.Энхбаярын зээрд тус тус хурдалж, наадамчин олноо баясгалаа.







English
Français
Deutsch
Italian