“Монголын нууц товчооны “нууцлагдсан” газар усны товчоон” номын нээлт боллоо
Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, нэрт дуун хөрвүүлэгч, судлаач Хатиган Готовын Аким “Монголын нууц товчооны нууцлагдсан газар усны товчоон” хэмээх үнэт бүтээлийнхээ нээлтийг 06-р сарын 25-ны өдөр Үндэсний номын санд өөрийн дотно хүмүүстэйгээ ёслол төгөлдөр хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өмнөх үгийг бичиж, Их Монгол Улсын хийгээд Эзэн Чингис хааны түүхийн судалгааны бас нэгэн бүтээлээ эрдэмт гүүш, номын сангийнхандаа Аким захирал уншигч түмэндээ өргөн барив. Номын олон садан нэгэн дор цугларч, Хатагин Готовын Аким номын дээжээсээ өргөн барьсан юм.

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний номын сан
English
Français
Deutsch
Italian