d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    БНХАУ-ын баруун хойд Политехникийн их сургууль болон ШУТИС, ХШУС-ийн 2+2 бакалаврын хөтөлбөрт суралцагч нарын хамтарсан шалгалт

     

    Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Статистик 2+2 болон Химийн Инженерчлэл 2+2 хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч оюутнуудаас 06-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуультай хамтран бичгийн болон аман шалгалтыг зохион байгуулан ажиллалаа. Энэхүү шалгалт нь цаасан болон аман хэлбэрээр явагдсан бөгөөд бичгийн шалгалт нь хятад хэлээр 100 хувь мэргэжлийн үг хэллэг, томъёонуудыг шалгасан байна. Тус хамтарсан үйл ажиллагааны гол зорилго нь ирээдүйн хос хэлтэй чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд оршиж байгаа юм. Энэхүү чиглэлээр суралцсан оюутнууд хос дипломтой төгсөх бөгөөд аль ч дипломоороо мэргэжил дээшлүүлэх, суралцах явцдаа давхар ажиллаж болдгоороо онцлогтой аж. Энэ удаагийн шалгалт “Ерөнхий хими”, “Физик хими”, “Термодинамик ба дулаан” зэрэг гурван хичээлийн хэсгээс бүрдсэн байна. Тус хамтарсан шалгалт жил бүр явагддаг бөгөөд энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. 2024 онд анхны хос дипломтой оюутнууд төгссөн бөгөөд энэ салбарт суралцсанаар өндөр тэтгэлэгт хамрагдах, хос дипломтой төгсөх зэргээр суралцагчдад олон боломж олгодгоороо давуу талтай юм байна.

     

    Эх сурвалж:  ХИС-ын доктор  (Ph.D), зөвлөх багш  М.Цэцэгжаргал

     

     

     

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian