d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    Усан тахил өргөх ёслол боллоо

    Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Батцагаан цогчэн их дуганы өмнөх талбайд Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэх өдрийн хүрээнд шинийн 11-ний билэгт сайн өдөр буюу 06-р сарын 06-нд Нароба төвийн “Амирлахуй” хийдээс Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван сэрэг дүрд олон нийтээр усан тахил өргүүлж байна. Зуны тэргүүн сард Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурвах их дүйчин өдөр тохиодог учраас 06-р сард Бурхан багшийн дүйчин сар болдог уламжлалтай. Энэ жил Нароба төвөөс “Тэжээхүй ухаан” ТББ-тэй хамтран сүсэгтэн олон монголчууддаа Уламжлалт анагаах ухааны үзлэг оношилгоо, Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван сэрэг дүрд Амирлахуй хийдийн лам нар Мандал өргөх, “Цай монгол соёл дахь үнэ цэн ба ач тус” лекц, “Хариулаад бэлэг аваарай” тэмцээн, Үлгэрийн цаг, Төвлөрлийн тоглоом, “Сэтгэлээс хамааралтай өвчин” лекц, “Уламжлалт эм тангийн хэрэглээ” лекц, “Санаа тавих хүрээгээ тэлье” шинжлэх тоглоом зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгууллаа.

    Сүсэгтэн олон усан тахил өргөв

    Уртын дуучин МУСТА, доктор О.Оюун-Эрдэнэ аялгуу дуугаа өргөв

     

    “Хариулаад бэлгээ аваарай” тэмцээнд оролцогчид

    МУСТА, Нароба институтын суралцагч Ж.Эрдэнэцэцэг ая дуугаа өргөв

     

     

    Уламжлалтын аргаар үнэ төлбөргүй оношилгоо хийлээ

     

     

     

     

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian