d

The Point Newsletter

    Sed ut perspiciatis unde omnis iste natus error.

    Follow Point

    Begin typing your search above and press return to search. Press Esc to cancel.

    ДАШТ-д оролцох эрхээ авсан Монгол жүдочид

    Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 13-20-нд болно. Тэмцээнд 83 орны 491 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас нийт 18 жүдоч барилдана. Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд,

    •  60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк,
    • 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
    • 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр,
    • 81 кг-д О.Шинэбаяр
    • 100 кг-д Б.Хүдэрчулуун,
    • +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдах бол

    Харин эмэгтэйчүүдийна ангилалд,

    • 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь,
    • 52 кг-д Л.Сосорбарам,
    • 57 кг-д Т.Ариунзаяа,
    • 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч,
    • 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ,
    • 78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор тогтжээ.

    Түүнчлэн холимог багийн төрөлд Ц.Ган-Эрдэнэ (90 кг), Д.Номинзул (+78 кг) нар оролцоно.

    Дашрамд дурдахад, Монголын жүдочид ДАШТ-ээс нийт 28 медальтай ба зургаан түрүүтэй юм. Монголоос жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальтан нь Д.Баттулга (1989 он), анхны мөнгөн медальтан О.Балжинням (1989 он), анхны алтан медальтан нь Х.Цагаанбаатар (2009 он) бол отгон медальт нь Б.Баасанхүү билээ.

    Сэтгэгдэл үлдээх

    Add your comment here

    mnMongolian