ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ

Аав, ээжийн нандин үрс
Алтан ургийн амин эрдэнэс
Ариун хайрын аялгуу эгшиг
Амьдрал чимэх алаг цэцэгс
Хүүхдийн ертөнц мөрөөдөл дүүрэн
Хүүхдийн ертөнц тэмүүлэл дүүрэн
Хүүхдийн ертөнц итгэл дүүрэн
Хүүхдийн ертөнц хайраар дүүрэн
Ээж, аавын энхрий үрс
Эрхэм удмын үнэт эрдэнэс
Ургийн модны навчин илтэс
Эвийг хөглөх сувдан хэлхээс
Хүүхдийн ертөнц цолгиун инээдтэй
Хүүхдийн ертөнц хөгжөөнт дуутай
Хүүхдийн ертөнц хөөр баясалтай
Хүүхдийн харц хайраар бялхаатай
Эх орны хүмүүн эрдэнэс
Их дэлхийн ирээдүйн эзэд
Хайрын хөрснөөс соёолсон ургамал
Хаан дээдсийн гэрэлт үргэлжлэл
Хүүхдийн ертөнц мөрөөдөл дүүрэн
Хүүхдийн ертөнц тэмүүлэл дүүрэн
Хүүхдийн ертөнц итгэл дүүрэн
Хүүхдийн ертөнц хайраар дүүрэн
Э.ҮРЖИНХАНД
2025.06.01
English
Français
Deutsch
Italian